Орхон аймгийн Засаг дарга захирамж гарган, хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор гаргасан дээрх захирамж 2018 оны арванхоёрдугаар сарын 1-ээс 2019 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд мотоцикль, хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглоод байна.