Энэ сард 48 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно

Ипотекийн зээлд зориулан эхний таван сарын байдлаар 162.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2309 иргэнд олгожээ. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 79 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1080 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 39.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 661 иргэнд, банкууд өөрийн эх үүсвэрээс 43.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 568 иргэнд олгосон байна.

Цаашид дээрх гурван төрлийн эх үүсвэрээс энэ сард 48 тэрбум төгрөг, он дуустал сар бүр тогтмол 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгох аж.

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …