Ус, шаварт суусан машиныг аюулгүй татаж гаргах 10 зөвлөмж

Ус, шавар, намаг, энхэл донхолд суусан машиныг аюулгүй татаж гаргах 10 зөвлөгөөг хүргэж байна.

1.Чирэх машинаа зөв байрлуул

Юуны түрүүнд чирэх машинаа татлага хүрэхүйц ойр, өөрөө суучихгүй хэсэгт байрлуулах.

2.Дугуйг чөлөөл

Татах, татуулах машины дугуйг аль болох чигээр нь саадгүй тал руу харуулах юмуу саад болох зүйлсийг зайлуулах. Шавраас гаргагч эсвэл ивүүр мод зэргийг хийж өгвөл бүр сайн.

3.Зориулалтын татах цэгээс татах

Эдгээр цэгүүд нь ачаалал даахуйц байдаг. Дурын хэсгээс татах нь эвдэрч тасран машиныг болон хажууд байгаа хүмүүсийг гэмтээх аюултай. Холбогч гогцоо буюу shackle аа тултал нь чангалж болохгүй. Дараа нь тайлахад амар болгохын тулд резьбаг тултал нь эргүүлээд 0.5-1 резьба буцаагаарай. Чирэгч порховноос татлагыг татаж болдоггүй. Учир нь огцом угзралт даах зориулалтгүйгээс тасарч харвах өндөр эрсдэлтэй.

4.Зөв татлага ашиглах

Уяа болгон татлага биш. Татлага нь дотроо уртасгагч, чирэгч, угзрагч зэрэг төрлүүдтэй байдаг. Та даац болон зориулалтаар нь хэрэглэвэл эдийн засагт ч аюулгүй байдалд ч хэрэгтэй.

5.Татлага хүндрүүлэгч ашигла

Татлаганы голд нь энэхүү хүндрүүлэгчийг тавьснаар тасрах үед харвах эрсдэлийг бууруулдаг. Зориулалтын хүндрүүлэгч олдохгүй үед цамц, хүрмээ ч хамаагүй тавьчхаарай.

6.Жолооч нарын харилцаа чухал

Татах үед жолооч хоорондоо ойлголцох нь чухал. Автомашины станц, гар утас зэргийг ашиглах нь илүү тохиромжтой байдаг. Боломжгүй үед гуравдагч этгээдийг жолооч нарт харагдахуйц газар зогсоон дамжуулан харилцах. Татах ажиллагаа нь эрсдэл өндөртэй учир бусад хүмүүсийг татлаганаас 1.5 дахин хол зайд байлгаарай.

7.Аливаа саад болох зүйлсийг холдуул

Машиныг чирч гаргах үед саад болох зүйлсийг холдуул. Машин чирэх ажиллагаа нь аюултай учир Жолооч нараас бусад хүмүүсийг бүгдийг мөн хол байлгаарай.

8.Автомашины арааг сонгох

Араануудыг аль болох хүнд араан дээрээ тавиарай.

9.Татаж гаргах

Бүх зүйл жин тан болсны дараа татна. Шавар элсэнд гүн суусан үед угзрагч татлага маш тохиромжтой. 20 хувь хүртэл сунаж кинетик энергийн тусламжтайгаар илүү их хүчээр татдаг.

10. Татлага дээгүүр гарч болохгүй

Чирүүлж буй машин татлага дээгүүр гарахаас сэргийлээрэй. Аль аль машинаа гэмтээнэ.

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …