Гишүүд Ерөнхийлөгчтэй уулзаж ноён уулын асуудлыг сөхөж тавина

olloo_mn_1424052984_indexУрт нэртэй хуульд өөрчлөлт оруулж Ноён уулын орд газрыг стратегийн орд болгож буйг эсэргүүцсэн иргэний хөдөлгөөний зарим гишүүд бусдыгаа төлөөлөн өнгөрсөн пүрэв гарагаас хойш нойтон өлсгөлөн зарлаад байгаа юм. Өнгөрсөн өдрүүдэд тэдэнтэй нэр бүхий УИХ-ын гишүүд очиж уулзсан бөгөөд энэ үеэр тэд Ноён уулын асуудалд анхаарал хандуулж, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн, “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Г.Уянга, бие даагч Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар Ноён уулын асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзах гэнэ. Энэ үеэр Ноён уулыг стратегийн орд болгож буйг эргэж харахыг хүсэх ажээ.

эх сурвалж: www.olloo.mn

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …