Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын пркурорууд тус бүр 4 удаагийн үйлдлээр, яллагдагч Ч.Галхүү, Б.Энхбат нар нь тус бүр 3 удаагийн үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн заналхийлж бусдын эд хөрөнгийг дээрэмдэж бага бус хэмжээний хохирол учруулсан,
Яллагдагч Т.Мөнхбаяр нь 5 удаагийн үйлдлээр, яллагдагч Т.Намсрай, Ц.Адуучин нар нь тус бүр 2 удаагийн үйлдлээр, яллагдагч С.Мөнхболд нь нэг удаагийн үйлдлээр, яллагдагч Б.Энхбат нь 3 удаагийн үйлдлээр тус бүр бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлж бага бус буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Сум дундын 10 дугаар шүүх 2015 оны 01 сарын 28-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 24 тоот шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч О.Ууганбаяр, Т.Тэмүүжин, Ч.Галхүү, нарыг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн заналхийлж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Энхбатыг бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн заналхийлж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн, мөн бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, машин механизм ашиглан давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Т.Мөнхбаяр, Т.Намсрай нарыг бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн машин механизм ашиглан давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд , шүүгдэгч Ц.Адуучин нь бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн машин механизм ашиглан давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Мөнхболд нь бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551.1журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ууганбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сар, шүүгдэгч Т.Тэмүүжинг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сар, шүүгдэгч Ч.Галхүүг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сар, шүүгдэгч Б.Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ялаар, шүүгдэгч Т.Мөнхбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хорих ялаар, шүүгдэгч Ц.Адуучинг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шүүгдэгч Т.Намсрайг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шүүгдэгч С.Мөнхболдыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Б.Энхбатад Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 –т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим хэсэг болох 1 жил 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч Ц.Адуучинд одоогийн тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр өмнөх 2014 оны 04 сарын 18-ны өдрийн Сум дундын 10 дугаар шүүхийн 76 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим хэсэг болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч О.Ууганбаярт оногдуулсан 3 жил 5 сарын, шүүгдэгч Т.Тэмүүжинд оногдуулсан 3 жил 5 сарын, шүүгдэгч Ч.Галхүүд оногдуулсан 3 жил 5 сарын, шүүгдэгч Б.Энхбататд оногдуулсан 6 жил 6 сарын, мөн хуулийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.Мөнхбаярт оногдуулсан 4 жилийн, шүүгдэгч Ц.Адуучинд оногдуулсан 3 жил 6 сарын, шүүгдэгч Т.Намсрайд оногдуулсан 2 жилийн хорих ялуудыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр,
Мөн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч С.Мөнхболдод оногдуулсан 6 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.