Housten-ий охины амьсгалын аппаратыг салгахгүй

rs_634x1024-150204152509-634-bobbi-kristina-bobby-brown.ls.2415Алдарт дуучин Whitney Housten-ий охин Кристина браун Georgia эмнэлэгт ирээд гурван долоо хоног болж байна. Түүнийг гэртээ дүүрэн устай ванн дотор ухаангүй байхад олсон юм. Өнгөрсөн долоо хоногт энэ даваа гаригт түүний амьсгалын аппаратыг салгана гэж хэвлэл мэдээллээр мэдээлж байсан ч энэ нь худал мэдээлэл байжээ. Хэдийгээр тэр одоогоор ухаангүй байгаа түүний аав Бобби браун бууж өгөхийг хүссэнгүй. Тэрээр түүний амьсгалын аппаратыг салгахгүй гэдгээ мэдэгдлээ. Зарим эмч нар түүнийг үзээд анх биеийн байдал нь анх ирсэнээсээ эрс сайжирсан байна гэсэн байна. Түүний эцэг Бобби браун  цаашид энэ асуудлыг нууц байлгахыг хүссэн бөгөөд Е News-д “ Кристинагийн маань төлөө залбирч бурханд хандаж байгаа бүх хүмүүст талархаж байна. Бяцхан охин маань ээжийгээ алдаад маш хэцүү байсан. Түүнийг минь бурхан эдгээж босгож ирнэ гэдэгт итгэж байна” хэмээн мэдэгджээ.

rs_634x1024-150204160446-634.bobbi.mh.052212

Б.Нарангэрэл

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …