Өнгөрсөн валентиний өдөр түүнд Taylor Kenney өөрийн зүрхээ өгсөн бөгөөд түүнийг нь Lady Gaga хүлээн авчээ. Ингээд алдарт жүжигчин, дуучин маань жилийн хамгийн романтик өдөр сүй тавьсан байна. Түүнд санал тавьсан бөгж нь ойрлоцоогоор таван зуун мянган долларын үнэтэй найман кратын зүрхэн хэлбэртэй алмазан шигтгээтэй бөгж байжээ. Өөрийн сүй тавьсан талаараа Lady Gaga мэдэгдэхдээ “Taylor надад өөрийн зүрхээ өгсөн.Харин би түүнийг хүлээж авсан” гэжээ. Тэд урьд нь 2011 онд болзож байсан хэдхэн сарын дараа салцгаасан. Харин энэ удаад тэд илүү гал халуун хайраар буцаж нийлсэн бололтой.
Б.Нарангэрэл