Улсын хилээр их хэмжээний бууны сум хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ

865f434d8cdf0a91bigОХУ-ын иргэн Кривакиш Валерий Владимирович, Монгол улсын иргэн Солтаны Марат нар бүлэглэн 2014 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагааннуурын боомтоор Н744АН04 /RUS/ дугаартай “Камаз” маркийн авто машинд ачсан барилгын цемент дотор 62800 ширхэг буюу 1256 хайрцаг, 68954400 төгрөгийн үнэтэй, Тоз-8 маркийн бууны 5.6 мм-ийн сумыг нууж, хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан энэ сарын 06-ны өдөр эрүүгийн хэргийн 2-р шүүхэд болсон байна.

Шүүхээс шүүгдэгч Кривакиш Валерий Владимирович,  Солтаны Марат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Кривакиш Валерий Владимировичд 5 жил 6 сар, яллагдагч  Солтаны Маратад 5 жил 1 сарын хорих ялыг тус тус оногдуулжээ.

364 252

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1256 хайрцаг буюу 68954400 төгрөгийн бууны  сум, 400 ширхэг буюу 6000000 төгрөгийн цементийг тус тус хурааж улсын орлого болгосон бол гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Камаз” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 55000000 төгрөгийг шүүгдэгч Кривакиш Валерий Владимирович,  Солтаны Марат нарын эд хөрөнгөнөөс гаргуулахаар шийдвэрлэжээ.

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …