Энэтхэгийн баян эр дээрэмдүүлжээ

download (2)Мохамед Нишшам хэмээх энэтхэгийн тэрбумтаныг өөрийн Hummer машиндаа түүний хамгаалагч Чандрабосстой хамт байхад нь гэмт хэрэгтэн тэднийг араас нь төмөр саваагаар цохиж машиныг нь дээрэмджээ. Чандрабосс нь 50 настай бөгөөд биедээ маш олон гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хэд хэдэн удаа мэс засал хийлгэсэн хэдий ч нас барсан байна.  Хэрэгтнийг цагдаагийн газрынхан эрэн сурвалжилж байна.

Ноён Нишамд хоёр дахь удаа шүүх хуралд оролцож байгаа юм. Өмнө нь тэрээр 9 настай хүүгээ Ferrari унахыг  зөвшөөрч шүүхэд дуудагдсан байна. Түүний эхнэрийн хэлсэнээр “Хүүгийнхээ 9 насны төрсөн өдрөөр жолоо барихыг зөвшөөрсөн” гэжээ.  Энэтхэгийн хэвлэл мэдээллийнхэн Ноён Нишамыг хууль зөрчигч хэмээн нэрлэсэн байна. 2013 онд түүнийг Rolls Royse-ийг түүгжсэн эмэгтэй цагдаад хүч хэрэглэсэн байна. Нишам нь үнэтэй машин цуглуулах дуртай бөгөөд түүний эзэмшилд дээр дурдсан машинуудаас гадна Bentley, Aston Martin, Jaguar гээд нилээд хэдэн үнэтэй машинууд байдаг. Саятан өөрийгөө Ойрхи Дорнод дахь үнэт эдлэл, зочид буудлын бизнес, тамхи худалдаалах зэрэг бизнесийг хөгжүүлсэн азтай нэгэн гэж үздэг байна

Б.Нарангэрэл

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …