Хакерууд томоохон банкнаас нэг тэрбум доллар дээрэмджээ

download (3)Хакерууд интернетийн Карсперски лабыг ашиглан томоохон банкыг хакердэж нэг тэрбум ам доллар дээрэмджээ. Карсперски компанийн мэдэгдсэнээр хакерууд банкны компьютерт тагнуулын программ суулгаж банкны ажилтаны мэдлэгийг ашиглан хуурамч данс руу мөнгө гуйвуулах замаар мөнгийг авсан байна. Хакерууд ойролцоогоор арваад банкнаас тус бүр 2,5-10 сая ам доллар авсан бөгөөд энэ нь ойролцоогоор нэг тэрбум ам долларт хүрчээ. Тус компанийн хэлсэнээр бид өмнө нь ийм кибер дээрмийг харж байгаагүй гэж мэдэгдсэн юм. Халдлагууд үргэлжилсээр байгаа учир банкны ажилтнуудад компьютероо хэрхэн хамгаалах зөвлөмж өгсөн байна. Мөн тэд нэрийг нь дурьдаагүй ч ойролцоогоор 25 орны байгууллага халдлагад өртөж болзошгүй байгаа гэжээ. Хулгайчид Орос, Хятад,Украйн мөн европын зарим нэг оронд байж болзошгүй юм.

Б.Нарангэрэл

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …