Lil Wayne –ий охин өөрийн төрсөн өдрөө “Миний 16 насны төрсөн өдөр” хэмээх та бидний мэдэх Америкийн алдартай шоунд оролцон тэмдэглэжээ. Энэ Шоуг 2005-2008 онд MTV гаргаж байсан ба удаан хугацааны дараа дахин шоуг хийхээр болсон байна. Шоуны эхний оролцогч нь дуучин Lil Wayne-ий охин Reginae Carter юм. Тэрээр “Аав миний авахыг хүссэн, үзэхийг хүссэн юм бүхнийг хийдэг” гэж камерны өмнө Даваа гаригийн нэвтрүүлэгт хэлжээ. Түүний төрсөн өдөр маш гайхмаар болсон бөгөөд мэдээж түүний найз нөхөд ойр дотныхноноос гадна зөвхөн дуучин Lil Wayne-ий урьж чадах одууд хүртэл ирсэн байна. Reginae маш нүүрэмгий байсан ба олон хүмүүсийн өмнө огтхон ч сандарч ичсэн байдал гаргаагүй байна. Түүний төрсөн өдрөөрөө барьсан нэгэн гэнэтийн бэлэг нь түүний шинэ дуу байсан юм. Мэдээж бэлэггүйгээр төрсөн өдрийг гайхалтай болно гэж төсөөлөхийн ч аргагүй. Reginae-н аав түүнд сүүлийн үеийн загварын BMW болон Ferrari гээд хоёр машин бэлэглэсэн ба тэрээр хэлэхдээ “Reginae бол сайн хүүхэд мэдээж тэрний 16 насны төрсөн өдөр хамгийн гайхалтай нь байх ёстой” гэсэн байна.
Б.Нарангэрэл