Америкийн иргэншлээс татгалзах болжээ

555134cb156b1decoriginalАмерикийн иргэншлээс татгалзсан хүний тоо өнгөрсөн онд 3415 хүрснийг тус улсын Татварын алба болон Сангийн яамнаас мэдээлжээ. Энэ нь 2013 онтой харьцуулахад 14 хувь, 2008 онтой харьцуулахад 15 дахин өссөн үзүүлэлт аж. “CNN Money” сувгийнхан энэ тухай холбогдох шинжээчдээс лавласан байна. Тэд АНУ-ын татварын шинэ хууль тогтоомжийг өөрчилсөнөөр хилийн чинадад ажиллаж, амьдардаг америк иргэдэд санхүүгийн хүнд дарамт учруулсантай холбон тайлбарлажээ. Дээр нь татварынхаа тайланг гаргахад тэд маш олон тооны лавлагаа, бусад баримт бичиг бүрдүүлэх шаардлага тулгардгаас аргагүйн эрхэнд нягтлан бодогч хөлслөн ажиллуулж нэлээд зардал гаргадаг аж.

Эх сурвалж: www.unen.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …