Дуучин Фаррелл Уильямс хүүхдийн ном бичихээр болжээ

56th GRAMMY Awards - Red CarpetДуучин Фаррелл Уильямс бяцхан хүүхдүүдэд зориулан 4 ном бичих гэрээнд гарын үсэг зурлаа. Тэр энэ гэрээг “Putnam Books” хэвлэлийн газартай байгуулжээ. Фаррел өөрийн “Happy” хит дуунаас сэдэвлэн номоо зохиох ба 9-р сарын 22 гэхэд дуусгаж, өөрийн бүтээлээ нийтэд танилцуулахаар төлөвлөсөн байна. “Энэ номонд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдийн гэрэл зургуудыг багтаана” гэж Фаррел мэдэгдэв. Хүүхэд нас ямар жаргалтай байдгийг чухам тэдгээр хүүхэд мэдрүүлэх болно.

Pharrell_Williams453146902015-02-18-10-04[www.urlag.mn] HRM3PN3d4jJTPPakCrphpQ-article5941809672015-02-18-10-05[www.urlag.mn]

  Дуучин Фаррелийн анхны номыг 250 мянган хувь хэвлэнэ гэж “Putnam Books” хэвлэлийн газар шийдвэрлэжээ. Эргэн сануулахад, Фаррелийн “Happy” дуу анх хүүхэлдэйн кинонд эгшиглэсэн билээ. Дараа нь тэр дэлхий даяар алдаршиж, Грэммийн 2 шагнал авсан төдийгүй Оскарын шагналд нэр дэвшжээ.

эх сурвалж: www.ulrag.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …