Хаврын тэргvvн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хvндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битvvлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн vйлддэг. Шинийн нэгний идээний vндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм. Манай ихэнх нутагт vндсэн тавгийн идээний бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор давхарлан өрдөг. Эцэг, ах нар нь буй айлын тавгийн идээ гурав буюу тав байж болдог. Эцгийнх нь долоон давхар идээ засна. Төрийн шинж чанартай ёслолын тавгийн идээг голчлон есөн давхар засдаг уламжлалтай. Тавгаа өрөм, ааруул, шар, цагаан тос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой. Цагаалах vеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрvvлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггvй. Хөөргөө төр тvших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар тvшиж тамхилдаг. Энэ нь тухайн хvнийг төрийн хэмжээнд хvндэлж байгаагийн тэмдэг юм
