Согтуугаар жолоо барьж осол гаргасан тохиолдол 24 бүртгэгджээ

joloo2jil (1)

Монголын үндэсний уламжлалт “Сар шинийн баяр”-ын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын алба хаагчид иргэдийн аюулгүй, амгалан тайван байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, гудамж замд хяналт шалгалт хийхээс гадна хөдөлгөөн зохицуулж өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллав.
Баярын өдрүүдэд хотоос гарсан замуудад цаг агаарын нөхцөл байдал хүндэрч үзэгдэх орчин хязгаарлагдсантай холбоотойгоор 02 дугаар сарын 20-ны 23 цагаас 21-ний өдрийн өглөөний 07 цаг хүртэл Дархан –уул, Орхон, Сэлэнгэ чиглэсэн хөдөлгөөнийг, 2 дугаар сарын 21-ний өглөөний 07 цагаас 22-ны 07 цаг хүртэл Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймаг руу зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан ажилласан. Мөн 02 дугаар сарын 18, 19, 20, 21, 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар зам тээврийн осол хэргийн 1279 мэдээ мэдээлэл хүлээн авч, ослын улмаас 89 хүн хүнд хөнгөн гэмтсэн, 1 хүн нас барсан зэрэг осол хэргийн материалыг шалгаж ажиллаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осолд холбогдсон тохиолдол 24 бүртгэгдсэн бөгөөд гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто машин жолоодсон 181 жолоочийг илрүүлэн гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …