Францын ерөнхийлөгч Франсуа Олланд бүх татварыг хасаад 178,000 еврогийн цалин авдаг. Тэрээр өөрийнхөө цалинг 30% -иар бууруулсан бөгөөд түрүүчийн ерөнхийлөгч Н.Саркозитэй адилхан цалин авдаг болсон гэнэ. Тэдний ерөнхий сайд нь ерөнхийлөгчтэй яг адилхан цалинтай аж.
Германы улсын ерөнхийлөгч Й.Гаук жилийн 214,000 еврогийн цалин дээрээ нэмж өөрийн канцелярийг удирдахад зориулж 78000 евро авдаг байна. Харин Холбооны канцлер А.Меркель 270,396 еврогийн цалинтай аж.
Италийн ерөнхийлөгчийн хувьд нэг жилийн цалин нь орлогын татвараа хасаад 239,000 евро байна. Дэлхийн хамгийн баян улс гэгдэх АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нэг жилд 400,000 долларын (322,121 евро) цалин аваад дээрээс нь улсаасаа үнэгүй хооллодог гэнэ.
С. Раздук
эх сурвалж: www.undesten.mn