Америкийн тэрбумтан Уоррен Баффет Германы Гамбург хотод төвтэй Detlev Louis Motorradvertriebs компанийг 400 сая еврогоор худалдаж авчээ. Тэрээр “ миний хийсэн энэ наймаа нэг их том наймаа биш , жирийн үед хийгддэг гэрээнээс хамгийн бага өртөгтэй нь болсон” гэжээ
Тэгэхдээ энэ бол зөвхөн эхлэл, Германтай хэл амаа ололцож ойртож байгаадаа баяртай байна гэдгээ мөн дурджээ. 84 настай У.Баффетийн Berkshire Hathaway холдинг нь жилийн 82 тэрбум долларын хөрөнгө эргэлттэй бол харин германы гэр бүлийн компаний жилийн орлого нь 270 сая евро аж. Европ даяар 71 дэлгүүртэй, 1600 ажилтантай гэнэ. Ажиглагчид У.Баффетыг Германаар дамжуулан Европын бизнест хөл тавьж эхэллээ гэж дүгнэж байна.
С. Раздук
эх сурвалж: www.undesten.mn