Шерлок Холмсын тухай бүтэн зууны өмнө бичсэн түүх олджээ

10961756_398990903593763_597219348_nИх Британы Артур Конан Дойлын Шерлок Холмсын адал явдалт түүхийг бичсэн ном олджээ. Өнөөг хүртэл тус ном алга болсон гэж үзэж байсан бөгөөд бичсэнээс хойш энэхүү ном нь нэг зууны дараа олдсон байна. Тус номыг 80 настай түүх судлаач Уолтер Эллиот өөрийнхөө номнууд дотроос олсон аж. Номын зохиогчыг баталвал энэ нь сүүлийн 80 жилд олдсон Шерлок Холмсын тухай анхны үл мэдэгдэх түүх болох юм. Түүхч Эллиот “Иймэрхүү номнуудын хэд нь хэвлэгдэн гарсныг мэдэхгүй. Харин энэ ном надад 40 юмуу 50 жил хадаглагдаж ирсэн.” гэж хэлжээ. 1904 онд гарсан 48 хуудастай 1300 үгнээс бүрдэх уг ном “Sherlock Homes: Discovering the Border Burghs and, by deduction, the Brig Bazaar” гэдэг нэртэй юм байна.

Н.Тилеген 

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …