Хятадын цагаан сараар 100 гаруй сая хүн төмөр замаар зорчижээ

d0517218128f5331big Сар шинийн баярын зорчигч тээвэрлэлтийн эхний 15 хоногт Дундадын төмөр замаар нийт 101.8 сая хүн зорчсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 7 сая 10 мянгаар нэмэгдсэн байна. Сар шинийн баярын зорчигч тээвэрлэлтийн эхний 15 хоногт Дундадын төмөр замаар нийт 101.8 сая хүн зорчсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 7 сая 10 мянгаар нэмэгдэж, 7.4% өссөн үзүүлэлт гарсныг 18-нд Дундадын төмөр замын ерөнхий компаниас мэдээлсэн байна.

Сар шинийн баярын зорчигч тээвэрлэлт эхэлснээс хойш төмөр замын салбар зорчигч тээврийн хүчин чадлаа нэмэгдүүлж, зорчигчдын хэрэгцээ шаардлагыг боломжит дээд хэмжээгээр хангаж байна. Тоног төхөөрөмжийг хамгаалах, сэлбэж засах ажлаа чангатгаж, нэрийн системээр тасалбарыг шалгах, вагонд зорчигчийн тоо хэтрэх асуудлыг хязгаарлах холбогдох тогтоол хэрэгжүүлж, зорчигчдын аяны аюулгүй байдлыг баталгаажуулж байна.

Билет тасалбарын борлуулалтын зохион байгуулалтыг эрчимжүүлж, тасалбарыг урьдчилан худалдаалах хугацааг сунган, тасалбар худалдаалах автомат төхөөрөмжийг нэмж, зорчигчид билет тасалбар авахад нь амар хялбар үйлчилгээ үзүүлж байна. Түүнчлэн баярын өдрүүдийн ачаа барааны тээвэрлэлтийг баталгаажуулахын тулд Төмөр замын ерөнхий компани Бээжин-Гуанжөү чиглэлийн төмөр замын өмнөд хэсгийн зам, баруун өмнөд болон баруун хойд чиглэлийн төмөр зам, зүүн хойд бүс нутгийн болон Шиньжянаас гадагш нэвтрэх шугамын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлж, чухал ачаа бараа болон баярын бараа хэрэгслийн тээвэрлэлтийг баталгаажуулжээ.

А.Гал

эх сурвалж: www.unen.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …