“Аав” уран сайхны кино удахгүй нээлтээ хийнэ

9d96ea09ff45e6e8231f014a8f12daf7ab791a8d998328348201502241221Драмын урлагийн нүүр царай болсон чадварлаг уран бүтээлч соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нарын хамтран найруулсан дэлгэцийн анхны бүтээл тун удахгүй нээлтээ хийхээр зэхэж байна. Тус киноны дүрүүдэд СТА Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр, Б.Мөнхдэлгэр, Л.Эрдэнэ-Очир, Г.Алтангэрэл Ардын жүжигчин С.Сарантуяа, гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий нарын уран бүтээлчид тоглосон байна. “Аав” кинонд охиныхоо жаргал зовлонг хуваалцаж яваа эцэг хүн уужуу ухаан, тэнүүн хайраараа амьдралыг хэрхэн туулж байгаа тухай өгүүлдэг аж. Уран бүтээлчдийн тэр бүр хөндөөд байдаггүй энэхүү бүтээлээр тэд эцэг эхийн хайр, хүн хүнээ хайрлах нь ямар үнэ цэнэтэй зүйл гэдгийг харуулахыг зорьсон байна. “Аав” уран сайхны киноны гүйцэтгэлийн ажлыг монголын кино урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг үлдээж яваа “Black Zebra” студийн хамт олон ажилласан юм. Харин дууг нь дуучин С.Наран жүжигчин Ц.Цэрэнболд нар хамтран дуулжээ.

10985546_934309163247400_2185131060881003837_n534590853201502241221 10995917_448365558647743_8362914430417423434_n714622237201502241221

эх сурвалж: www.photonews.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …