Тураах өглөөний цай

281_1424061419Өглөө эртлэн босч ажилруугаа яарахдаа өглөөний цайгаа уухаа мартаж болохгүй. Ингээд хэдхэн минутын дотор бэлэн болох өглөөний цайг санал болгож байна. Хийхэд хялбар атлаа махан бүтээгдэхүүн, өөх тослоггүй учир өдрийн турш хөнгөн шингэн байна гэсэн үг. Хэрвээ та эрчимтэй турахыг хүсч байгаа бол өглөө төдийгүй өдрийн цайндаа энэхүү хачиртай талхыг идэхийг санал болгож байна.

Энэхүү өглөөний цайны орцонд түгээмэл атлаа эрүүл хөнгөн хүнс орох болно. Энгийн талхнаас гадна та бор гурилан талх сонговол илүү үр дүнтэй байх болно.

281_1424061426

Нэг зүсэм талхан дээр маслыг жигд нимгэн түрхэнэ.

281_1424061437

Ингээд салат навч, нимгэн хэрчсэн улаан лооль, сыр, сонгиныг тавина.

281_1424061443

Хамгийн дээр нь майнозыг түрхэнэ. Ингээд 1 аяга жимсний цэвэр жүүстэй хамт идээрэй. Энэхүү тураах хачиртай талх нь калори, өөх тосны агууламж бараг байхгүй боловч сыр, майнозны тэжээллэг чанар салат навч, улаан лоолийн хөнгөн чанартай зохицож өдрийн турш цатгалан мэт сэтгэгдэл төрүүлэх болно.

эх сурвалж: www.1000jor.mn

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …