Жүжигчин Juliana Moore Альцгеймер өвчний судалгаа хийжээ

199390-julianne-mooreОскарын шагналт жүжигчин  Juliana Moore өөрийн шагнал авсан кино болох “Still Alice” кинонд зориулан Альцгеймерийн судалгаа шинжилгээ хийсэн байна. Галзуу, тэнэг, хайр татам гээд олон дүрээрээ Оскарын шагналыг 50 насандаа хүртсэн жүжигчин маань кинондоо зориулан судалгаа хийсэн нь түүний үүрэг байсан хэмээсэн байна. Тэрээр Алцгаймер өвчтэй хэд хэдэн эмэгтэйтэй уулзсан бөгөөд эрт оношлоход зориулагдсан шинжилгээг хийлгэж маш нарийн чимхлүүр эмчилгээг ч судалсан байна. Тэрээр Английн Telegraph сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Миний өөрийн сэтгэл мэдрэлийн эмч маш их тус болсон. Энэ судалгаа нь танин мэдэхүйн нилээд өргөн цар хүрээтэй судалгаа боллоо. Үүнийгээ өөрийн тоглосон кинонд маш нарийн тусгасан байгаа. Та бүхэнд дүр маань таалагдана байх” гэсэн байна.

Б.Нарангэрэл

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ний өдрүүдэд болно. “Улаанбаатар” олон улсын …