Орос, Украины хооронд дайн гарахгүй хэмээн В.Путин мэдэгдлээ

1db075330855c4fforiginalОросын Ерөнхийлөгч В.Путин “Россия-1” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө Орос, Украины хооронд дайн дэгдэхгүй гэдгийг хэлжээ. Тэрбээр“Иймэрхүү сүйрлийн хувилбар бараг боломжгүй бөгөөд тийм нөхцөл байдалд хүрэхгүй хэмээн найдаж байна” гэжээ. В.Путинээс “Украинд иргэний дайн болж байгаа тухай үнэнийг дэлхий ертөнц яагаад харахгүй байгаа” тухай асуужээ. Харин тэрбээр“Дэлхий ертөнц их нарийн түвэгтэй, олон хэв шинжтэйгээс нэг нь харж байхад нөгөөх нь харахыг ч хүсэхгүй, дуугүй өнгөрдөг. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг монопольчилсны хүчинд сөрөг тал маань хүссэнээрээ авирлах боломжтой болсон” гэжээ. Үүнээс гадна тэрбээр Украин, Оросын хооронд зөрчилдөөн өдөөж, түүнийг улам дэвэргэхийг оролдож буй нь хамгийн муу” гэжээ. Оросын Ерөнхийлөгч Украины зүүн хэсэг дэх нөхцөл байдлыг зохицуулахын тулд Минск хотноо байгуулсан гэрээг мөрдөх хэрэгтэй гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн байна. Тэрбээр “Үүнд Европын орнууд Оросоос дутахгүй сонирхолтой байгаа. Учир нь Европын тивийн зах хязгаарт зөрчилдөөн, тэр тусмаа зэвсэгт мөргөлдөөн гарах нь хэнд ч хэрэггүй” гэжээ

эх сурвалж: www.unen.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …