Худалдааны төв дотор гурван иргэнийг буудан хөнөөжээ

32_1722026b7dd58a53923c8307d597bf6afc268848Өмнөд Солонгосын дээд зэрэглэлийн дэлгүүрт буутай этгээд гурван иргэний буудан амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.

    Халдлага Сөүл хотоос 120 км зайд орших Сежон хотод 08:00 цагийн орчимд гарсан аж. Хэрэг гарсны дараа хотын ойролцоогоос сэжигтний цогцсыг олсон байна. Сэжигтэн хохирогчдын нэгнийх нь эгчийн хуучин найз залуу байсан байж болзошгүй гэж цагдаагийнхан үзэж байгаа юм. Өмнөд Солонгос улсад галт зэвсэгтэй гэмт хэрэг ховорхон гардаг аж. Тус улсад цэргийн албыг албадан хаалгадаг учраас эрэгтэйчүүдийн ихэнх нь галт зэвсэг ашиглаж чаддаг боловч хувьдаа буу эзэмшихийг хуулиар хориглодог юм. Зөвхөн хамгаалалтын ажилтнууд биедээ буу авч явахыг хуулиар зөвшөөрдөг бөгөөд анчид галт зэвсгээ цагдаагийн хэлтэст хадгалуулдаг юм байна. Сэжигтэн уг халдлагыг үйлдэхээс хоёр цагийн өмнө цагдаагийн хэлтсээс хоёр зэвсэг авсныг албаныхан тогтоожээ.

Б.Болормаа

эх сурвалж: www.undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …