Лондон хотод хар арьст гэр бүлд ер бусын хүүхэд төржээ. Дөнгөж төрсөн охин цагаан арьстай байснаас гадна шаргал үстэй бас цэнхэр нүдтэй гэнэ. Энэ тухай «New York Post» сонинд мэдээлсэн байна. Охины аав нь тун их баяртай байгаа бөгөөд эхнэр нь өөрийг нь “араар нь тавиагүй” гэдэгт итгэлтэй байгаа нэгэн аж.
Харин шинжлэх ухааны үүднээс бол генетикүүд үүнийг мутацийн үр дүнд ийм удамшил бий болсон байх талтай гэж үзсэн бол өөр нэг таамаг нь ээжид нь үе уламжлан дамжсан унтаа байсан “цагаан” ген сэргэсэн байж болох юм гэж үзжээ. Гэхдээ эрдэмтэд хүүхэд өсөөд ирэхээр арьс нь аажмаар өнгөө сольж бараан өнгөтэй болж болохыг бас хэлсэн байна.
С. Раздук
эх сурвалж: www.undesten.mn