Winston Churchil-ийн цусыг дуудлага худалдаанд оруулна

download (4)Нэгэн удаа Британийн ордонд байхдаа Winston Churchil “Надад миний цус, хүч хөдөлмөр, нулимснаас өөр санал болгох юу ч байхгүй” гэж хэлж байжээ. Харин энэ үгийг Английн ерөнхий сайд шууд утгаар нь тусган авч түүний цусыг дуудлага худалдаанд оруулахаар болсон байна. Duke-ийн дуудлага худалдааны газар нь 1962 онд Winston Churchil-ийг нас барахаас 3 жилийн өмнө хуруу шилэнд авсан түүний цусыг дуудлага худалдаанд оруулахаар болсон байна. Энэ жил түүний нас барсны 50 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор энэхүү дуудлага худалдааг зохион байгуулахаар болжээ. Түүний цусны дээжийг ашиглах эрхийг сувилагчийн сургуулийн Patricia Fitzgibbon эзэмшдэг бөгөөд түүнээс зөвшөөрлийг нь аван цусыг ашиглахаар болсон байна.  Churchill нь Их Британийн хамгийн сайн удирдагч байсан бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны үед Их Британи түүний удирдлаганд байсан юм. Тэрээр 90 насандаа буюу 1965 онд нас баржээ. Дуудлага худалдаа 3-р сарын 12 нд болох юм.

150225160322-churchills-blood-exlarge-169

Б.Нарангэрэл

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …