Афганистанд цасан нуранги болж 168 хүн дарагдаад байна

alg-avalanche-afghanistan-jpgАфганистаны зүүн хойд хэсгээр байрлах ууланд цасан нуранги болж 168 хүн дарагдаад байна. Аврагчид тэнд ажиллаж байгаа боловч цаг хугацаа явахын хэрээр нас барагсдын тоо нэмэгдсээр байгаа юм. Панжшир хотод энэхүү нуранги үүсэн бөгөөд 4 өдөр өнгөрөөд байна. Тэд аврах ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа боловч өчигдөр дахин нуранги үүсч аврах ажиллагаа улам хүнд болсоор байна. Эрх баригчдын хэлсэнээр “Хамгийн их хүн дарагдсан хэсэгт одоогоор хүрэхэд хэцүү байна” гэжээ. Панжир нь Кабул хотын нийслэл бөгөөд хойд хэсгээрээ уулархаг муж юм. Тэнд оршин суугчид нь  хүнсний жижиг бизнес эрхлэгч фермерүүд, хоньчид болон өөрсдийн амьжиргаагаа залгуулах төдий ядуу иргэд амьдардаг муж юм байна.

r-AVALANCHE-600x275 150226085751-01-afghanistan-0226-exlarge-169

Б.Нарангэрэл

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …