14 настай охин Facebook-ээр хэрэлдсэнээсээ болж амиа алджээ

facebook

Олон нийтийн цахим мэдээллийн сүлжээ гэмт хэргийн нөхцлийн сэжим болох нь ч бий. Тэгвэл АНУ-ын Вашингтон хотод Facebook-ээр нэгнийгээ доромжилсноос болж хэрэг явдал нэгнийхээ амь насанд хүрэх дээрээ тулжээ.  Тэд олон нийтийн цахим сүлжээгээр бие биенээ доромжилж маргаан үүсгэсэн бөгөөд паркад уулзаж асуудлаа шийдэхээр төлөвлөөд эцэст нь 14 настай охины үхлээр энэ хэрэг дууссан байна. CNN-ий мэдээлснээр Бирмингем паркад хүүхдүүд зодолдож түүнийгээ бичиж аван интернетэд тавьсан байсныг цагдаагийнхан мэдэж хүүхдүүдийг баривчилсан байна. Тэдний хоёр нь эрэгтэй байсан ба зодооны үед буу гаргаж ирэн буудалцаж эхэлжээ. Энэ үеэр 14 настай Kierra Onna Райс амиа алдаж бусад нь шархадсан байна. Цагдаагийнхан одоогоор 17, 19 насны хоёр сэжигтнийг баривчлаад байгаа бөгөөд амиа алдсан  Kierra Onna нь охидын нэгтэй хэрүүл хийж паркад  уулзахаар болзсон гэдгийг сэжтигтнүүдийн нэг нь хэлсэн байна.

Б.Нараа

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …