Найруулагч Ц.Хүсэлбаатарын найруулсан “Аюултай харилцаа” УСК энэ сарын 16-нд нээлтээ хийсэн. Нээлтээ хийсэн цагаасаа олон талархлыг хүлээж, кино театруудад гарч байгаа кинонуудыг тэргүүлж байна. Уг киног үзсэн иргэд киноноос гэр бүлийн нандин харилцаа ямар чухал болохыг ойлгодог. Мөн найруулагч Ц.Хүсэлбаатар киногоороо “Хүн гэр бүл зохиосон бол энэ харилцаандаа үнэнч байх хэрэгтэй. Хэрэв чи хэн нэгний зүрх сэтгэлээр наадаад өнгөрчихнө гэж бодсон бол тэр нь өөрийнх нь амьдралд нөхөж баршгүй гарз хохирол болж болдог” гэдгийг харуулахыг зорьсон байдаг.
Тэгвэл гэр бүлийн нандин харилцаа, гэр бүлээс гадуурх харилцаа юунд хүргэдгийг дөрөвхөн настай охины хэрэг харууллхх. Аав нь ээжээс нь гадуур харилцаа тогтоож байгаад улмаар охин нь хойд ээжийнхээ гарт амиа алдсан юм. Яг өнөөгийн нийгэмд дутагдаж байсан, өнөөгийн нийгмийн амьдралыг тод томруунаар харуулсан уг уран бүтээлд иргэд сэтгэл хангалуун байна. Гэвч зарим нэг зүйлд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь “Тэнгис”, “Өргөө” кино театруудад олон уран бүтээл тавигдаж байгаатай холбогдуулан “Аюултай харилцаа” киноны цагт өөрчлөлт орж байна.
Энэ нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа аж. Учир нь хүлээлт үүсгэсээр байгаад олны хүртээл болсон уг киног үзэх сонирхолтой, үзэхийг хүссэн иргэд кино театруудыг зорих очиход цагийн хуваарьт өөрчлөлт орж байгаа нь ийнхүү шүүмжлэл хүртжээ. Юутай ч олны ташаалыг хүртээд буй уг киног үзэх иргэдийн цуваа тасрахгүй байна.
эх сурвалж: urlag.mn