СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа

seh Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос дараах мэдэгдлийг гаргав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг  2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулах бөгөөд сонгуулийн дүн гаргах мөч ойртож байна.

Сонгуулийн үйл ажиллагаанд сонгуулийн бүх шатны байгууллага, иргэд сонгогчид, улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллагууд тус тусын хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Сонгуулийн Ерөнхий Хороо аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын нэгтгэсэн дүнг үндэслэн сонгуулийн нэгдсэн дүнг нэр дэвшигч бүрээр тооцож гаргана… ” гэж тус тус заасан.

Иймд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг нийтэд зарлаж мэдээлээгүй байхад Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн улс төрийн намууд сонгуулийн дүнгийн талаар урьдчилан аливаа мэдээлэл, мэдэгдэл хийхгүй байхыг анхааруулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн оролцож байгаа Ардчилсан Нам, Монгол Ардын Нам, Монгол Ардын Хувьсгалт Намын удирдлага, намын сонгууль эрхэлсэн байгууллагууд хууль дээдлэх зарчмыг баримтлан ажиллана гэдэгт итгэж байна.

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …