Ийм мэдээлэл facebook, twitter хуудаснаа өнөөдөр жиргэхэд”худал мэдээлэл” гэсэн хариултыг хүмүүс өгч байсан юм. Гэвч энэ мэдээлэл үнэн байсаныг гэрэл зураг нотолж буй юм. АН-аас нэр дэвшигч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Орос гуравдугаар сургууль дээр очиж саналаа өгөхдөө МАН-аас өрсөлдөгч Б.Бат-Эрдэнэд өгсөн байна. Түүний сонгууль өгч буй агшинг гэрэл зурагчин нь фото хальснаа буулгажээ. Ц.Элбэгдорж ийнхүү өрсөлдөгчидөө санал өгсөн нь тун …
Сонгууль 2013
June, 2013
-
27 June
Сонгуулийг Аль-Жазира хамгийн шуурхай дамжуулав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийг Аль-Жазира телевиз дэлхий нийтэд хамгийн шуурхай дамжуулав. Уг телевиз “Монгол Улсад болсон Төрийн тэргүүний сонгууль хамгийн ардчилсан, шударга, шуурхай боллоо” хэмээн бусдаас түрүүнд дэлхий нийтэд мэдээлсэн юм. Аль-Жазира телевиз нь Катар улсын нийслэл Дохад төвтэй олон улсын телекомпани юм. Аль-Жазира гэдэг нь араб хэлээр “арал” буюу Катар улсын оршдог Арабын хойгийг бэлгэдсэн нэр ажээ. …
-
27 June
Ерөнхийлөгчид НҮБ-ын 67 дугаар Ерөнхий ассамблейн дарга баяр хүргэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Цахиагийн Элбэгдоржийг Төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулсантай нь холбогдуулан гадаадын орнуудаас баяр хүргэсэн мэндчилгээ ирж байна. Ерөнхий ассамблейн ноён Вук Еремич дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой утсаар ярьж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд нь баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ. 1НҮБ-ын гишүүнд элсээд хагас зуу илүү жил болж буй Монгол Улс …
-
27 June
Ц.Элбэгдоржид Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нар баяр хүргэлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Цахиагийн Элбэгдорж сонгогчидын 50.23 хувийн саналаар ялалт байгуулсаныг СЕХ мэдэгдсэнээр Ц.Элбэгдорж дөрвөн жил төрийн тэргүүнээр сонгогдон ажиллах нь тодорхой болоод байна. Сонгуульд МАН-аас өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас өрсөлдсөн Н.Удвал нар Ц.Элбэгдоржид ялалт байгуулсанд нь утсаар холбогдон баяр хүргэжээ. Энэ талаар Ц.Элбэгдорж Facebook хуудаснаа “Ард түмэндээ баярлалаа. Түрүүхэн Б. Батэрдэнэ, Н. Удвал нар надтай …
-
27 June
Ц.Элбэгдорж ард түмэнтэйгээ мэндчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын нэгдсэн дүн мэдээг СЕХ танилцууллаа. АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Ц.Элбэгдорж 622.794 сонгогчийн санал авч 50.23 хувиар ялалт байгуулжээ. Харин МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 524,380 хүний санал авсан байна. Энэ нь нийт сонгогчидын 42. 97 хувийн дэмжлэг авсан гэсэн үг юм. Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал 80,563 сонгогчийн саналтай, 6.5 хувийн дэмжлэг авчээ. СЕХ-ны дарга …
-
27 June
Б.Бат-Эрдэнэ найман аймагт ялалт байгуулаад байна
Зургаа дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 22:00 цагт дууссан. Нэр дэвшигчдийн саналын үзүүлэлтийн талаарх мэдээллүүдийг СЕХ-оос удаа дараалан хүргэж байна . Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ нийслэлийн Багануур, Багахангай дүүрэг, орон нутгийн хувьд Говь-Алтай, Архангай, Хэнтий аймагт нийт сонсогчийн олонхийн саналыг авчээ. Мөн Төв, Говь-Сүмбэр, Булган, Сүхбаатар зэрэг найман аймгуудад Б.Бат-Эрдэнэ …
-
26 June
АН-ын сонгуулийн төв штабаас мэдээлэл хийлээ
АН-ын сонгуулийн төв штабаас АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг тэргүүтэй төлөөлөгчид сэтгүүлчидэд хандан мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь хэлсэн үгэндээ: “…бидний одоо хийж байгаа мэдээлэл нь юуны албан бус мэдээлэл гэдгийг онцлоё гээд бид ажиглагчдаара дамжуулан баяртай мэдээллүүдийг авсаар байна. СХД-ээс бид хамгийн анхны баяртай мэдээллийг хүлээн авлаа. …
-
26 June
Гадаадад ажиллаж амьдарч байга иргэдийн саналыг тоолж байна
Яг одоо СЕХ дээр гадаадын болон улс төрийн намуудын ажиглагчдын хяналтан дор гадаад улс орнуудад ажиллаж амьдарч байгаа иргэдийн Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон саналын хуудсыг битүүмжилсэн хайрцагаас задалж, автомат машинд хийн уншуулж, тоолж байна. Тооллогын үр дүнгийн талаарх мэдээлэл гарах хараахан болоогүй байгаа юм. А.Тамир
-
26 June
Нийслэлийн дүүргүүдэд сонгуулийн ирц 50 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 17:00 цагийн байдлаар 50 хувьд хүрсэн байна. Тодруулбал Баянзүрх дүүрэг 50.1, Баянгол дүүрэг 54.7, Сонгинохайрхан дүүрэг 51.7, Сүхбаатар дүүрэг 51, Хан-Уул дүүрэг 50, Чингэлтэй дүүрэг 50.8, Багануур 51.5, Багахангай 55.3 хувьтай байна гэж Нийслэлийн сонгуулийн хороо мэдээллээд байна. Сонгуулийн санал хураалт өмнөх сонгуулиудтай харьцуулахад өндөр дүнтэй байна гэж сонгуулийн байгууллага …
-
26 June
Нийслэлийн иргэд сонгуулийн санал өгөх байршилаа үзээрэй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Нийслэлийн иргэдийн санал өгөх байршилтай танилцана уу. № Хороо Хэсгийн дугаар Хэсгийн төв Хэсгийн нутаг дэвсгэр Багануур дүүрэг 1 1-р хороо 1 “Гүн галуутай” цогцолбор сургуулийн хичээлийн 1-р байр, спорт заал 1-18-р байр, 2 1-р хороо 2 “Гүн галуутай” цогцолбор сургуулийн хичээлийн 1-р байр, Урлаг заал 19-23-р байр, Баялаг хотхон АОС,70-76-р байр, үйлдвэрчин хороолол сургалтын задгай, …
-
26 June
Ирц 15:00 цагийн байдлаар 43.07 хувьтай байна
Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээллийг 15:00 цагийн байдлаар ямар байгааг танилцууллаа. Улсын хэмжээнд 43.07 хувьтай байна гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээллээ. Орон нутагт 43.32 хувьтай, нийслэлд 42.77 хувийн саналтай байна гэж мэдээллэв. Сонгуулийн ирц сайн байна гэж СЕХ-ны дарга тэмдэглэлээ. Аймгуудаас Увс аймаг хамгийн бага буюу 39.81 хувийн саналтай байгаа ажээ. Сонгуулиа өгөөгүй иргэд санал хураалт дуусахаас өмнө …
-
26 June
Аймгуудыг Өмнөговь сонгуулийн ирцээр тэргүүлж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдаж байна. Санал хураалт хөдөө орон нутагт 10:00 цагийн байдлаар 12.8 хувьтай байгаа юм. Аймгуудаас Өмнөговь, Өвөрхангай аймаг хамгийн өндөр саналын ирцтэй байгаа юм байна. Ирц 01:00 цагийн байдлаар Өмнөговьд 23.22 хувьтай байгаа бол Баян-Өлгий, Архангай аймгуудад санлын ирц хамгийн бага байгаа ажээ. СЕХ-оос өгсөн мэдээллээр Баян-Өлгий 10.1 хувьтай, хамгийн бага санлын ирцтэй байгаа …
-
26 June
Нийслэлд ирц 12:00 цагийн байдлаар 18.11 хувьтай байна
СЕХ-ноос 11:30 минутын үед өгсөн мэдээллээр улсын хэмжээнд сонгуулийн ирц 10:00 цагийн байдлаар 11.68 хувьтай байна гэж мэдээлсэн. Харин нийслэлийн хэмжээнд 16.45 хувь, хөдөө орон нутагт 12.8 хувьтай байна гэж мэдэгдэж байсан бол 12:00 үед нийслэлд 18.11 хувь болон нэмэгдсэн байна. Дүүргүүдийн санал хураалтыг дэлгэрэнгүй танилцуулахад Сүхбаатар дүүрэг 15.53, Баянзүрх дүүрэг 17.53 хувь, Баянгол дүүрэг 17.58, СХД 20.02, Хан-Уул дүүрэг …
-
26 June
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Орос III дунд сургууль дээр саналаа өглөө. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Сонгуульд оюутан залуус идэвхтэй оролцож буйд баяртай байна. Сонгогчдыг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалья” гэсэн байна. Тэрээр бусад нэр дэвшигчид болон сонгууль зохион байгуулж байгаа СЕХ-нд амжилт хүслээ. Ugluu.mn