АН-ын сонгуулийн төв штабаас мэдээлэл хийлээ

012 (1)АН-ын сонгуулийн төв штабаас АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Ц.Оюундарь, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар,  УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг тэргүүтэй  төлөөлөгчид сэтгүүлчидэд хандан мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр  АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Ц.Оюундарь  хэлсэн үгэндээ: “…бидний одоо хийж байгаа мэдээлэл нь юуны  албан бус мэдээлэл гэдгийг онцлоё гээд  бид ажиглагчдаара  дамжуулан баяртай мэдээллүүдийг авсаар байна. СХД-ээс бид хамгийн анхны баяртай мэдээллийг хүлээн авлаа. Тус дүүргийн 32 хорооноос 30-д нь  ялсан мэдээ байна, мөн Багахангай, Багануур дүүрэгт  манай нэр дэвшигч ялсан мэдээ байгаа бол Чингэлтэй дүүргийн 47 хэсгээс 41-т нь ялсан мэдээ ирлээ. Хан-Уул дүүрэгт бүхэлд нь ялсан бол, Баянгол дүүргээс мөн ялсан тухай мэдээ ирээд байгаа бол Чингэлтэй дүүргийнх 47 хэсгээс 40-д нь ялсан гэсэн мэдээлэл байна. Налайх дүүргийн 7 хэсэгт бүгдэд нь ялжээ.

Тэгвэл хөдөө орон нутгийн хувьд Хөвсгөл аймгийн 23 сумаас мэдээ ирүүлсэн 20 суманд нь манай нэр дэвшигч ялсан гэсэн мэдээлэл байна. Дорнод аймгийн төвийн бүх багуудад болон Дашбалбар, Халх гол сумуудаас мөн ялалтын мэдээ ирлээ. Завхан аймагт 1100 саналын илүүтэйгээр манай  нэр дэвшигч ялсан гэсэн мэдээлэл байгаа бол Дархан-Уул аймгийн 34 хэсгээс 32-д нь, Хонгор суманд мөн ялжээ. Сэлэнгэ аймгийн төв, Хөтөл, Зүүнхараа гэсэн хамгийн их хүн амтай суманд манай нэр дэвшигч тус тус ялсан байна.

Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийнх төрсөн сум Ховд аймгийн Зэрэг  суманд нэр дэвшигч маань тасархай ялсан буюу 88 хувиар илт давуу ялжээ. Өвөрхангай аймгийн Баруун Баян-Улаан, Бүрд, Зүүн Баян Улаан, Уянга сумуудад мөн ялалт байгуулжээ. Төв аймгийн мэдээ бүрэн ирээгүй байгаа ч эхний ирсэн  Архуст сумын мэдээгээр манай нэр дэвшигч ялжээ.  Архангай аймгийн Хотонт суманд нэр дэвшигч тус тус ялжээ.

Дараа дараачийн мэдээллийг СЕХ-аас авсан мэдээлэлд үндэслэн 40 минутын дараа та бүхэнд мэдээлэх болно”  гэснээр тэд мэдээллээ өндөрлөсөн юм.

А.Тамир

ugluu-logo

Санал болгох мэдээ

Ц.Элбэгдоржид Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нар баяр хүргэлээ

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Цахиагийн Элбэгдорж сонгогчидын 50.23 хувийн саналаар ялалт …