Сонгуулийг Аль-Жазира хамгийн шуурхай дамжуулав

alijazira Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийг Аль-Жазира телевиз дэлхий нийтэд хамгийн шуурхай дамжуулав. Уг телевиз “Монгол Улсад болсон Төрийн тэргүүний сонгууль хамгийн ардчилсан, шударга, шуурхай боллоо” хэмээн бусдаас түрүүнд дэлхий нийтэд мэдээлсэн юм.

Аль-Жазира телевиз нь Катар улсын нийслэл Дохад төвтэй олон улсын телекомпани юм. Аль-Жазира гэдэг нь араб хэлээр “арал” буюу Катар улсын оршдог Арабын хойгийг бэлгэдсэн нэр ажээ.

Уг телекомпанийг 1996 онд Катарын Эмирийн зарлигаар байгуулжээ. Байгуулагдаад цөөхөн жил болсон ч дэлхийн олон орны сая сая үзэгчийн үзэх дуртай телевиз болсон Аль-Жазира нь 2012 онд “Үг, үзэл бодлын эрх чөлөө” номиноциар Рузвельтийн сангийн шагналыг хүртсэн байна.

Эх сурвалж: www.president.mn

Санал болгох мэдээ

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар өнөөдөр (2026.02.04) Унгар Улсын ОТП …