Ц.Элбэгдорж ард түмэнтэйгээ мэндчилнэ

DSC00121 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын нэгдсэн дүн мэдээг СЕХ танилцууллаа. АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Ц.Элбэгдорж 622.794 сонгогчийн санал авч 50.23 хувиар ялалт байгуулжээ. Харин МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 524,380 хүний санал авсан байна. Энэ нь нийт сонгогчидын 42. 97 хувийн дэмжлэг авсан гэсэн үг юм. Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал 80,563 сонгогчийн саналтай, 6.5 хувийн дэмжлэг авчээ.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн мэдэгдсэнээр АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгуульд ялалт байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэдгээ мэдэгдлээ. АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгуулсантай холбоотойгоор өнөөдөр ард түмэндээ хандан мэндчилэх гэж байна. Сүхбаатарын талбайд бэлтгэл ажлыг хангаж, индер болон суудал засчээ. Индерт “Ард түмэндээ баярлалаа” гэсэн талархлын үгийг бичсэн байна. Удахгүй нэр дэвшигч иргэд, сонгогчиддоо хандан талархал дэвшүүлэх ажээ.

Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааныхаа хаалтын үеэр ард түмэнтэйгээ энэ өдөр баяраа хуваалцахаа мэдэгдээд байсан юм. Сүхбаатарын талбайд АН-ын гишүүд, дэмжигчид 11:00 цагаас баярын арга хэмжээгээ эхлүүлэх ажээ.

DSC00123

DSC00124

Т.Түвшин, Н.Сониуч

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн …