Зургаа дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 22:00 цагт дууссан. Нэр дэвшигчдийн саналын үзүүлэлтийн талаарх мэдээллүүдийг СЕХ-оос удаа дараалан хүргэж байна . Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ нийслэлийн Багануур, Багахангай дүүрэг, орон нутгийн хувьд Говь-Алтай, Архангай, Хэнтий аймагт нийт сонсогчийн олонхийн саналыг авчээ. Мөн Төв, Говь-Сүмбэр, Булган, Сүхбаатар зэрэг найман аймгуудад Б.Бат-Эрдэнэ аварга ялалт байгуулаад байна гэх мэдээллийг МАН-аас олон нийтэд хандан хүргэлээ.
А.Тамир