Яг одоо СЕХ дээр гадаадын болон улс төрийн намуудын ажиглагчдын хяналтан дор гадаад улс орнуудад ажиллаж амьдарч байгаа иргэдийн Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон саналын хуудсыг битүүмжилсэн хайрцагаас задалж, автомат машинд хийн уншуулж, тоолж байна. Тооллогын үр дүнгийн талаарх мэдээлэл гарах хараахан болоогүй байгаа юм.
А.Тамир