Охиноо хайртай залуугаас нь салгахын тулд 6 жил хорьжээ

392460Хятадын Хубэй тосгонд нэгэн эцэг эх 24 настай охиноо хайртай залуугаас нь салгахын тулд 6 жил хорьсон хэрэг гарчээ. Тэд тосгоныхоо хүмүүст охиноо сэтгэцийн өвчин туссан маш аюултай байдалд байгаа гэж хэлсэн байна. Тэдэнд охиных нь хайртай залуу таалагдаагүй мөн үүнээс болж охин нь дагаж зугтах гэж байсан нь хорих гол шалтгаан нь болжээ. Охиныг Жан Ци гэдэг бөгөөд тосгоны хүмүүс бүгд охиныг хоригдож байгааг мэдэж байсан хэн нь ч цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байна. Учир нь түүний эцэг эх тосгоны нөлөө бүхий хүмүүс байжээ.

Харин тэр нутгийн оршин суугч Жен Чоу охины байрлах агуулахын эрүүл ахуйн шаардлага хангаагүй байдлыг харуулахын тулд зургыг авч интернетэд тавигдсанаар хэрэг илэрсэн байна. Жен Чоу “Би Жан Чиг анх харахад тэр дороо хоёр сүрлээр ор хийж хэвтсэн байсан. Мөн эргэн тойронд нь хоол хүнсний үлдэгдэл тархсан байсан” гэж хэлжээ.

392462 392461 392456

Б.Нарангэрэл

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Финланд болон Эстонид их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ

Финланд болон Эстонид дөрөвдүгээр сарын 23-нд сүүлийн 100 жил ороогүй их хэмжээний цас орж, байгалийн …