Онц хүнд хэргийг шийдвэрлэжээ

0c459b0a86d95fbbbigГовь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Халзан булгийн өндөр гэх газар 2014 оны 09 дүгээр сарын 09-ний оройн 22 цагийн орчимд Ж гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А-тай маргалдан зодолдож улмаар түүний толгойн тус газар нь чулуугаар цохиж санаатай алсан үйлдэлд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас аймгийн прокурор, хяналтын прокуророос зэрэгцэн хяналт тавьж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сум дундын 5-р шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх хэргийг 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Ж-д  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын  хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …