Сиамын ихрүүдийн шинэ амьдрал

Алтан гартай эмч нарын ачаар цээж болон хэвлий гэдэс хэсгээрээ залгаатай төрсөн, 10 сартай хоёр охины шинэ амьдрал, шинэ ирээдүй гэрэлтэж эхэллээ.

4c6fb44cccaea1f237f75d0059d21b25big

Өнгөрсөн 2014 оны дөрөвдүгээр сард Жон Эрикийн гэр бүлд хоёр охин мэндэлсэн нь сиамын ихрүүд байжээ.

Аав ээж нь ихэр охидоо хэвийн биш төрнө гэдгийг анх 5 сартай ураг байхад нь эход харуулаад мэдсэн ч тэднийгээ төрүүлэхээр шийдэн гэр бүл ойр дотныхон нь эртнээс сэтгэлзүйгээ бэлдсэн байжээ.

Охидууд төрсний дараа эмч нар нарийн үзлэг хийхэд тэд цээжний хөндий, уушиг, зүрхний хүүдий, элэг, өрц, нарийн болон бүдүүн гэдэс гэсэн амин чухал эрхтнүүдээрээ холбоотой байгааг тогтоосон байна.

5063b135ea9b4da68f12e19b5a4ba613big

Бяцхан сахиусан тэнгэрүүдийг энэ хэвээрээ амьдарвал өсч томрохын хэрээр асуудал нэмэгдэж, амь насанд нь аюул тулгарч эхлэнэ гэдгийг эмч нар аав ээжид нь мэдэгдсэн байна.

Ихрүүдийн аав Жон Эрик, ээж Элис нар итгэл найдвараа алдалгүй тэднийгээ эрүүл саруул бусдын адил амьдралтай болно гэдэгт итгэн итгэл найдвэр сайхан амьдралыг бэлгэдсэн Кнатали Хоп, Аделина Вера Мата гэх нэрийг охиддоо хайрлажээ.

эдний итгэл найдвар ч талаар болсонгүй Техасын хүүхдийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын томоохон бүрэлдэхүүн тэдний охидод салгах мэс засал хийхээр болж, судалгаа шинжилгээгээ хийж эхэлсэн байна.

90aa55b8b6327f7efb3283284ba3b9cebig

Ийнхүү 12 мэс засалч, зургаан мэдээгүйжүүлэгч эмч, найман сувилагчийг багтаасан 26 хүнтэй мэс заслын баг 10 сартай охидод хагалгаа хийжээ.

Хагалгаа нийтдээ 26 цаг буюу бүтэн өдөр гарантай үргэлжилсний эцэст итгэл найдвар тээн эмнэлгийн хүлээлгийн танхимд суусан гэр бүлийнхэнд нь баярт мэдээг дуулгажээ

c1c6b8474f79351198d6374aa95daa99big

Энэ төрлийн сиамын ихрүүдийг салгах хагалгаа дэлхийн түүхэнд анх удаа амжилттай хийгдэж, бяцхан охид яг л бусад шиг өөрийн хүссэнээр тоглож наадан, хүссэн бүхнээ бие даан хийх боломжтой болжээ.

200ee662200af750fd6e33f8c6c5e544big

Хагалгааны дараа охидын ээж “Энэ хагалгааг хийхийн тулд эмч мэргэжилтнүүд удаан хугацааны турш судалгаа хийсэн. Бид тэдэнд итгэж байсан ч сэтгэл дотроо айдастай, охидоо хагалгаанд оруулах нь зөв үү гэж цаг минут тутамд өөрсдөөсөө асууж байсан. Эцэст нь мөрөөдөл биеллээ. Тэд маань ямар хөөрхөн сэргэлэн, ямар өхөөрдөм гэж санана. Одоо тэднийгээ тус тусад нь хувцаслаад, тус тусад нь тэврээд явж болно гэж бодохоор нулимсаа барьж дийлэхгүй нь. Эмч нартаа чин сэтгэлээсээ баярлаж талархаж буйгаа илэрхийлье. Та бүхэн бол газар дээрх бурхад. Бурхад тэнгэрт биш газарт л байдаг юм байна” хэмээн сэтгэл догдлон хэлжээ.

6736f42bdfee101eb443be9ffb76e353big b5582abb3ed36c02a2e8753ebd3b1106big

Одоогоор ихрүүдийн биеийн байдал сайн, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа юм байна.

эх сурвалж: News.mn

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …