Театрын уран бүтээлээсээ гадна кино зохиол бичиж, найруулах ажилд “толгойгоо мэдүүлсэн” залуу жүжигчин Б.Тамир өдгөө ээлжит дэлгэцийн бүтээл дээрээ суугаад тун завгүй. Шинэхэн киноныхоо зураг авалтыг харь улсад хийлгэж, олны танил залуу жүжигчдийг урьж тоглуулсан тэрбээр сонирхуулах зүйл ихтэй яваа гэнэ шүү.
Тодруулбал, жүжигчин Б.Тамир хэсэг уран бүтээлчдийн хамт “247 градус” киноны ажлын үеэр МУГЖ Л.Баттулга царай төрхөөрөө тун ч адилхан нэгэн эмэгтэйтэй таарсан юм байх. Эрхэм гавьяатын бараг “хуурай” эгч нь гэмээр их л адилхан харагдах тэрхүү эмэгтэйтэй хамт зургаа татуулангаа “Ахынхаа эгчтэй таарлаа. Аглуу ах аа, уучлаарай” хэмээн бяцхан хошигноод авсан нь энэ.
Б.Содон