Царайлаг, бие хаагаараа хэнээс ч дутахгүй эдгээр залуусын бусдаас ялгагдах зүйл нь тэд хамгийн анхны ижил хүйстэн гурван хос юм. Тайландийн иргэншилтэй 29 настай Жоке, 21 настай Белл, 26 настай Арт нар нь өнгөрсөн валентиний өдрөөр хуримаа хийжээ. Тэд гурвуулаа хуримынхаа үеэр сүйт залуугийн хувцастай байсан ба хоорондоо бөгжөө солилцсон байна. Беллийн хэлснээр “Бид дэлхийн хамгийн анхны гурвалсан харьцаатай ижил хүйстнүүд. Энэ харьцаагаа аз жаргалтайгаар хадгалах болно” гэжээ. Мөн тэд Буддын ламаар өөрсдийгөө адислуулсан байна.
Б.Нарангэрэл
эх сурвалж: undesten.mn