Хятадад арванзургаан генералыг хорьжээ

generalБНХАУ-д тус улсын Ардын чөлөөлөх армийн 16 өндөр албан тушаалын генералыг авлигын хэрэгт татан саатуулан  хорьсон тухай “The South China Morning Post” сонин мэдээллээ. Саатуулагдсан генералуудын дийлэнх нь өнгөрсөн жилээс эхлэн албан тушаал огцом дэвшжээ. БНХАУ-ын даргаар сонгогдсон Си Зиньпин улс даяараа авлигатай тэмцэх өргөн цар хүрээтэй кампанит ажил өрнүүлж, албан тушаалтнуудын дунд авлигыг устган иргэдийн нүдэн дээр намын засгийнхаа нэр хүндийг дээшлүүлэхийг зорьсон юм. Одоогоор тус улсын олон арван өндөр албан тушаалтан, төрийн компанийн захирлууд саатуулагдаад байгаа ажээ. Авлигын хэрэгт буруутгагдсан этгээдэд цаазаар авах хүртэл ял оноодог байна.

Саатуулагдаад буй 16 генералын үйл ажиллагаа армийн байлдааны бэлэн байдал, сахилга батад ноцтой хор уршиг тарьсан гэж албаны хүмүүс мэдэгджээ.

 

 

Б.САНСАР /ЗУУНЫ МЭДЭЭ/

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …