Ерөнхийлөгч Эрдоганд 4 мянган ам долларын торгууль ногдуулжээ

32_2627515b539d395945a7a71c814fcff2e3510522Истанбул хотын шүүх Турк улсын Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоганд гар урлалын зүйлийг хараан зүхэж доромжилсон хэмээн буруутгаж, 10 мянган лирагаар ($ 4 сая) торгожээ. Тэрээр энэ мөнгийг бүтээлийн эзэн уран бүтээлчид төлөх юм байна. Энэ хөшөөг Туркын Карс мужид “Туркуудын болон Аримийн эв найрамдалд” зориулж босгосон аж. Шүүх хурлын үеэр Ерөнхийлөгчийн өмгөөлөгч “Эрдоган хөшөөг хараан зүхээгүй , харин шүүмжилсэн” гэж хэлжээ. Энэхүү хөшөөг зохион бүтээгч Мехмет Аксой хэлэхдээ “Уг хөшөөний төсөл гарч, баригдаж байх үед Ерөнхий сайд байсан Реджеп Тайип Эрдоган хогын хэрэггүй зүйл гэж хэлсэн” хэмээн гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Зохиогч энэ үгийг ёс журамгүй гэж ойлгож тэр үед Ерөнхийлөгчөөс 100 мянган лираг нөхөн төлбөр болгон шаардаж байсан байна.

Н.Тика

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …