Хонг Конгод 700 жилийн түүхтэй ваарыг дуудлага худалдаанд оруулна

11039400_402420656584121_727751745_nХонг Конгод эртний Өмнөд Сүн гүрний үеийн ваарыг дуудлага худалдаанд оруулах гэж байна. Sotheby дуудлага худалдааныхан 700 жилийн түүхтэй уг ваарыг 8 сая ам долларт зарах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэхүү ваар нь найман талтай шаазан ваар бөгөөд тухайн үеийн гайхамшигт бүтээлд тооцогддог эд байсан учраас шинжээчид өндөр үнэд хүрнэ гэж таамаглаж байгаа юм. Тус ваар нь эзэн хааны ордонд зориулагдан бүтээгдсэн аж. Ийм онцгой олдвор дуудлага худалдаанд орох нь маш ховор байдаг гэдгийг Sotheby худалдааны ордны төлөөлөгчид хэлсэн юм. Sotheby дуудлага худалдааны ордны Хятадын шаазан судлаач мэргэжилтэн Жулиан Кинг “Ийм эртний эд зүйл дуудлага худалдаанд орох нь тун ховор байдаг. Ойролцоогоор 40 жилд нэг болдог тохиолдол юм. Энэ нь түүхийн музейн ажилчдын ашиг сонирхолд нийцнэ гэж бодож байна” гэж хэлжээ.

Н.Тилеген

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …