Дуучин Нара ээж болж, уран бүтээлээсээ хэсэг хөндийрөн гэртээ суугаа. Гэвч тэрбээр зүгээр суусангүй. Саяхан 4 настай охин төрсөн эцэгтээ зодуулан амь эрстсэн явдалд харуусаж, хүчирхийллийн эсрэг үндэсний төвд шаардлага хүртэл тавьж байсан удаатай.
Тэрбээр сар шинийн баярын өмнөхөн үс засалтын талаар видео зөвлөгөө хийж бүсгүйчүүддээ хүргэж байсан бол энэ удаад мөн бүсгүйчүүдийнхээ санал хүсэлтээр “нүдээ болон уруулаа хэрхэн будах талаар” зөвлөлөө.