Улсын ерөнхий прокурорт С.Баярцогтыг шалгах хүсэлт гаргажээ

images УИХ-ын гишүүн С.Баярцогтыг дахин шалгах бололтой. АТГ өнөөдөр  УИХ-ын гишүүн С.Баярцогтод эрүү үүсгэн шалгах хүсэлтээ Улсын Ерөнхий прокурорт гаргасан байна.

УИХ-ын г ишүүн С.Баярцогт өмнө нь Швейцарийн банкин дахь нууц дансаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй зөрчил гаргасан тул албан тушаалаасаа өөрөө татгалзах хүсэлт гаргаж, УИХ-ын чуулганаар түүнийг УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь буулгасан юм.  Тэрбээр энэ талаар ярихдаа “Би хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Legend Plus Capital Limited” компанийг оруулах ёстой байсан. Би гадаад дахь компаниа татвараас зайлсхийхэд ашиглаагүй. Учир нь “Legend Plus Capital Limited”  бол ямар ч орлогогүй компани” хэмээн тайлбарлаж байсан  билээ.

Гэсэн хэдий ч түүнийг дэд даргын албан тушаалаас буулгаад зогссонгүй, АТГ үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

Ж.Нямбат

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …