“247 градус” киноны нээлт хойшлогдлоо

10865707_751789344936612_61523644963413364_o_(1)5252406762015-02-26-13-32[www.urlag.mn]“MIM” фильм, “F” студийн бүтээл найруулагч Б.Тамирын гурав дахь бүрэн хэмжээний уран бүтээл болох “247 Градус” Романтик инээдмийн уран сайхны кино өнөөдөр кино театруудад нээлтээ хийх байсан ч уг арга хэмжээ хойшлогдлоо. Учир нь найруулагч Б.Тамир уран бүтээлийн ажлаар гадагшаа явсан байгаа учраас ийнхүү киноныхоо нээлтийг хойшилж энэ сарын 11-нд нээлтээ хийхээр боллоо.

  Тус кинонд хайр дурлал, гэнэтийн учралыг маш сонирхолтойгоор харaуулж чадсан хэмээн залуу найруулагч онцолсон. Киноны гол дүрүүдэд жүжигчин Э.Ууганбаяр, “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг, Э.Алдар, УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг, Б.Барслхагва нар тоглосон байна.


 

Эх сурвалж: Dorgio.mn

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …