УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Монголын эмэгтэйчүүдийн талаар илтгэл тавилаа

Вашингтон хотод “Global Women Summit” нэрийн доор олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ гуравдугаар сарын дөрөвний өдөр боллоо.

Энэ арга хэмжээнд 12 орны парламентын эмэгтэй гишүүд , АНУ ын Конгресс, Сенатын эмэгтэй гишүүд оролцож Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо болон эдийн засгийн эрх мэдлийг дээшлүүлэх чиглэлээр ярилцлаа.

downloadТус арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж УИХ ын гишүүн С.Оюун, Л.Эрдэнэчимэг нар оролцов.

Энэ үеэр УИХ ын гишүүн Л.Эрдэнэчимэг Монголын эмэгтэйчүүдийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавьлаа.

Global Women Summit ээр жил бүр шилдэг улс төрч эмэгтэйчүүдэд шагнал гардуулдаг бөгөөд энэ удаагийн шагналыг Финляндын ерөнхийлөгч асан Таря Халонен болон УИХ-ын гишүүн С.Оюун нар гардлаа.

Шагналыг Сенатор Жон Макейны эхнэр Синди Макейн гардуулж Монголын эмэгтэй гишүүдийн үйл ажиллагаа нь бусад улс оронд үлгэр жишээ болохуйц байгааг онцлон тэмдэглэв.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …