Тээврийн прокурорын газар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн зам тээврийн осолд хяналт тавьж байна

thХэвлэл, мэдээллийн “24 цаг.мн” сайтад  2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Бетон хашлага мөргөж жолооч амиа алджээ” гарчигтай Баянгол дүүргийн нутаг 1 дүгээр хороо Энгельсийн гудамж Нарны гүүрийн урд замд Субару маркийн авто машины жолооч А нь бетон хашлага мөргөж жолооч өөрөө нас  барсан хэргийг  шалгаж  байгаа тухай мэдээлэл нийтлэгдсэн.

 Иргэн А-нь  С.Форестер маркийн 53-49 УБҮ дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа “Нарны гүүр”-ний урд хэсэгт гүүр түүний зүүн талаар зэрэгцэн орших замаас тусгаарласан бетонон хашлага мөргөж дээрхи зам тээврийн ослыг гаргасан ба улмаар энэ асуудалд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэн холбогдох шалгалтыг хийж байгаа бөгөөд тээврийн прокурорын газар хяналт тавьж байна.

“Залуу.ком” сайтад “50 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон иргэнийг саатууллаа” гарчигтай : “ЧД-ийн 19 хороо Салхитын замд 2015 оны 02 дугаар сарын 06-ны оройн 21:30 цагийн орчим марк улсын дугаар тодорхойгүй суудлын автомашин явган зорчигч 50 настай эрэгтэй хүнийг мөргөж амь насыг хохироогоод жолооч автомашинтайгаа хэргийн газраас зугтсан ноцтой зам тээврийн осол, хэрэг гаргасныг цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжлан илрүүллээ” гэсэн мэдээлэл 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдөр нийтлэгдсэн.

Осол гарсаны маргааш нь Ө.Тэмүүлэн гэгч архи уун согтуугаар дээрхи зам тээврийн ослыг гаргасан болохоо цагдаагийн байгууллагад ирж хүлээсэн байна. Одоогоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн ба тээврийн прокурорын газар хяналт тавин ажиллаж байна.

Хэвлэл, мэдээллийн “викимон.мн” сайтад 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Хүн дайрч хөнөөсөн жолооч баригджээ” гэсэн гарчигтай мэдээлэл гарсан бөгөөд Д.Тэмүүжин нь 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 05 цагийн орчим Баянгол дүүргийн 12 дугаар хороо “Өргөө” кино театрын урд замд иргэн Сарангэрэлийн эзэмшлийн “Ниссан Экстраль” маркийн 41-29 УНМ дугаарын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “ Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч О-г дайрч амь насыг нь хохироон, ослын газрыг санаатай орхиж зугтаасан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон тул тээврийн прокурорын газраас 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 58 тоот яллах дүгнэлт үйлдэж хэргийг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлсэн байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …