Говь-Алтай аймгийн прокурорын газраас Прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, олон нийтэд таниулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор тус аймгийн Тайшир, Дэлгэр, Дэлгэр сумын Гуулин багт 2016 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Аймгийн прокурорын туслах, Тамгын хэлтсийн дарга Т.Нансалмаагаар авахуулсан ажлын хэсэг ажиллажээ. Ажлын хэсэг аймгийн прокурорын баталсан удирдамжын дагуу тус сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар …
Tag Archives: Прокурорын байгууллага
November, 2016
October, 2016
-
29 October
Түдгэлзээтэй байгаа эрүүгийн хэргүүдийг шалгажээ
Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст 2016 оны эхний хагас жилийн байдлаар түдгэлзээтэй байгаа эрүүгийн хэргүүдийг шалгасан байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 440 хэрэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205.1.2, 205.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 43 хэрэг, нийт 483 хэрэг шалгалтанд хамрагджээ. Шалгалтын явцад 59 хэргийг …
-
19 October
Сум дундын цагдаагийн хэлтэстэй хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуроруудын ээлжит хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Зөвлөгөөнд тус прокурорын газрын прокурорууд болон Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар болон Алтай, Үенч, Цэцэг, Мөст сумдын хэсгийн төлөөлөгч нар хамрагджээ. Зөвлөгөөнөөр Сум дундын Цагдаагийн хэлтэст шалгагдаж …
-
17 October
Прокурорууд “Шүүх хуралдааны мэтгэлцээн”сэдэвт сургалтад хамрагджээ
УЕПГ болон АНУ-ын Техас мужийн Хуулийн сургууль хооронд байгуулсан “Санамж бичиг”-ийн дагуу тус сургуулийн профессор, шүүгч JOE SPURLOCK нь прокурорын байгууллагад сургалт явуулах,прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцахаар Монгол Улсад хүрэлцэн ирсэн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын туслах, Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзоригийн хамт Орхон аймагт хүрэлцэн ирж “Шүүх хуралдааны мэтгэлцээн” сэдэвт …
-
11 October
Хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хөнгөн хэргийн шийдвэрлэлтийн талаар судалгаа хийжээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Ердийн журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хөнгөн хэргийн шийдвэрлэлтийн хууль зүйн үндэслэлийг шалгаж, хялбаршуулах боломжтой байсан эсэхийг судлах” судалгааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1,2,3 дугаар хэлтсийн хэрэг бүртэгч нараас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хөнгөн хэргийн шийдвэрлэлтийн хууль зүйн үндэслэлийг шалгаж, хялбаршуулах боломжтой байсан …
October, 2015
-
22 October
Зарим хорих ангиудын үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Хорих 405-р анги /гяндан/, Цагдан хорих 461-р ангид тус тус ажиллаж шалган нэвтрүүлэх байр, эмнэлэг болон сэжигтэн, яллагдагч, ялтныг хорих өрөөний нөхцөл байдал, хүний эрхийн зөрчлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хоригдогчдын эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээ ямар түвшинд байгаатай …
-
17 October
Прокурорууд Тайваний Хууль эрх зүйн сургалтын институтэд суралцлаа
Тайвань улсын Хууль эрх зүйн яамны харъяа Шүүхийн сургалтын төвөөс зохион байгуулдаг Монгол улсын прокуроруудын 12 дахь удаагийн сургалт Тайвань улсад 2015 оны 08-р сарын 30-наас 09 дүгээр сарын 10-ны өдрүүдэд боллоо. Сургалтанд Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Тээврийн прокурор газар, Дүүргийн прокурорын газар, Аймгийн прокурорын газруудаас нийт 20 прокурор хамрагдаж хөтөлбөрийн дагуу “Хууль зүйн албан хаагчийн гэмт …
-
14 October
Хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар дугуй ширээний ярилцлага хийнэ
АНУ-ын Дипертаментийн Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хяналт тавих, хэлтсийн гадаад харилцаа хариуцсан ажилтан Sara Scott, АНУ-ын Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн олон улсын асуудал хариуцсан ажилтан Kristy Mordhorst, АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн ажилтан Жеймс Моффитт, АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн мэргэжилтэн М.Хоролсүрэн, нар 2015 оны 10-р сарын 14-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газарт айлчиллаа. Тэднийг …
-
8 October
Хуулийн төв байгууллагуудын шатрын тэмцээнд УЕПГ-ын баг тэргүүллээ
Монгол Улсад наториатын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан хуулийн төв байгууллагуудын шатрын тэмцээн 10 дугаар сарын 3-ны өдөр боллоо. Тэмцээнд Үндсэн Хуулийн Цэцийн баг, Улсын Ерөнхий Прокурорын газрын баг, УИХ-ын Тамгын газрын баг, АТГ-ын баг, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн баг, Монголын нотариатчидийн баг, Монголын өмгөөлөгчдийн холбооны баг зэрэг нийт 30 гаруй шатарчид оролцлоо. Хуулийн төв байгууллагуудын шатрын тэмцээнд оролцогчдийн …
September, 2015
-
25 September
Улсын ерөнхий прокурор хууль зөрчжээ
Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан өнгөрсөн дөрөвдүгээр сард Тамгын газрынхаа дарга Б.Үнэнбатыг хууль бусаар ажлаас нь чөлөөлж, оронд нь хурандаа Ц.Арвинбуудайг томилсон билээ. Эл томилгоог хууль бус гэж үзсэн Б.Үнэнбат захиргааны хэргийн шүүхэд хандаж заргалдсаар өнөөдрийг хүрсэн юм. Тэгвэл өчигдөр Дээд шүүхийн Иргэний танхимын шүүх хуралдаанаар Б.Үнэнбатын талд шийдвэрээ гаргажээ. Өөрийг нь үндэслэлгүйгээр ажлаас нь халсан Ерөнхий прокурорын шийдвэр хууль зөрчсөнийг …
-
22 September
“Өршөөл үзүүлэх” хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар уулзалт хийжээ
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Улсын Ерөнхий Прокурорын Газрын 2015 оны есдүгээр сарын 7-ны өдрийн 1/3284 дугаартай Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх тухай албан бичиг, 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улсын Ерөнхий Прокурорын туслах, Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсай, Улсын Ерөнхий Прокурорын туслах, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат нараас “Өршөөл үзүүлэх” …
-
11 September
Прокурорын байгууллага 2015 оны эхний хагас жилд цагаатгалын асуудлаар ирсэн 30 гаруй өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 09 дүгээр сарын 10-нд тэмдэглэх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоол гарсанаас хойш эдүгээ 20 дахь жилдээ тэмдэглэж байна. Ардын Хувьсгалын дараахь он жилүүдэд намын үзэл сурталын хэт туйлшрал, их гүрний гадаад бодлогоос шалтгаалж, хууль ёс алдагдан, хүний эрх эрх чөлөөг зөрчиж, бусдыг хийгээгүй хэрэг, хэлээгүй үгнийх нь төлөө зохиомолоор …
August, 2015
-
31 August
ШХАБЕПЗЗ-ийн хуралдаанд оролцлоо
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий прокуроруудын Зохицуулах Зөвлөлийн 13 дугаар хуралдаан 2015 оны 08 дугаар сарын 27-нд Казакстан Улсын Астана хотод болж энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх Магванноровын Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлэх ба хил дамнасан гэмт хэргүүдийн талаар ярилцсан тус арга хэмжээнд Казахстан Улсын Ерөнхий прокурор Асхат …
-
25 August
Сум дундын 1 дүгээр прокурорын газрын албан конторын барилга барих ажил эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” тогтоолынхавсралтад нэмэлт оруулах тухай тогтоолоор “Өмнөговь аймаг дахь сум дундын нэгдүгээр прокурорын газар”-ыг байгуулах шийдвэр гарсантай холбогдуулж, Улсын Ерөнхий Прокурорын газраас шинэ тутам байгуулагдсан тухайн прокурорын газарт ажиллах прокурор, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг хангах зорилгоор олон …
-
24 August
Прокурор, ажилтнуудыг шагнаж урамшууллаа
Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан тушаал гаргаж прокурорын байгууллагад он удаан жил, идэвхи зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан прокурор ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр УЕПГ-т боллоо. “ПРОКУРОРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ ТЭМДЭГЭЭР: 1 И.Хүдэрцэцэг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын …